“Аюулгүй байдалд Манлайлал ба оролцоо” уриатай “НЭН ТҮРҮҮНД-ХАБ-2022” бага хурал Барилга, хот байгуулалтын салбарын хуралдаанд оролцлоо.
2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Барилгын салбар хуралдаанд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон тус салбарын 75 гаруй төлөөлөл оролцлоо.
Хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гарч буй үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилчдад эрүүл аюулгүй ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус салбар хуралдаанд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн ХАБЭА хариуцсан ахлах ажилтан, ХАБЭА-н багш нар цахимаар оролцон, барилгын салбарын аюулгүй ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл авсан.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь 2022-2023 оны хичээлийн жилд ажлын байрны аюулгүй ажиллагаа болон удирдлагын манлайлал оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.