ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2,3-Р КУРСИЙН СУРАЛЦАГЧ НАР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАД ГАРЛАА.

2022 оны 9 дугаар сарын 2, 5-ны өдрүүдэд Үйлдвэрлэлийн дадлагад гарч буй 2,3-р курсийн 16 ангийн 285 суралцагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааг 8 удаагийн давтамжтай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан Ч.Цэрэндолгор өгч ажиллаа.

Мөн Үйлдвэрлэлийн дадлагад гарах нийт суралцагчдыг ““Ард” даатгал ХК-тай хамтран “Гэнэтийн ослын” даатгалд  100% хамрууллаа.

Тухайн дадлагад гарах аж ахуйн нэгж байгууллагуудтай Нийгмийн түншлэл үйлдвэрлэл, сургалт хариуцсан арга зүйч Р.Тунгалагтамир гурван талт гэрээ байгуулан дадлагад хуваарилан ажиллалаа.