2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Магадлан итгэмжлэгдсэн Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн 38 дахь нээлтийн үйл ажиллагаа, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө
Энэ удаагийн нээлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу “Эзэн Богд Чингис хааны” суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эрхэмлэн дээдлэх, эв эеийг бататгах зорилгын дор 2022 -2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаатай хамт зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үйл ажиллагааг захирал Ч.Лхагвасүрэн нээж багш, ажилтнууд, оюутан суралцагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, баяр хүргэлээ. МУ ерөнхийлөгчийн зарлигийг сургалтын менежер Б.Болдбаатар уншин танилцуулж хөргийг хүндэтгэн заллаа.
“Эзэн Богд Чингис Хааны” эш хөргийг дээдлэн залах, их хааны үйл хэргийг алдаршуулах” 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Галбадрах, Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга Т.Тулга, Бест сургалтын төвийн ерөнхий менежер н.Доржсүрэн, төгсөгчдийн төлөөлөл Г.Ундармаа нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэллээ.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн сургуулийн удирдлага, зочид төлөөлөгч, багш ажилтан, оюутан, эцэг эхчүүддээ талархал дэвшүүлэе.
Нийт багш, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, амжилт хүсье.