Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Дотуур байрны 1 давхарт өрөө түрээслүүлнэ. /хуучнаар БИТ/ Түрээслэгчийн эрхлэх үйл ажиллагаа нь хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр байж болох бөгөөд манай байгууллагын үйл ажиллагаанд харшлахааргүй байх шаардлагатай. Түрээслэгч нь үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй байна. Сонирхсон түрээслэгчийн материалыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн бичиг хэргийн өрөөнд хүлээн авна. Түрээслүүлэх үнийн доод хэмжээ м2 нь 6000 төгрөг.
Түрээслүүлэх хөрөнгийг ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 70375106, 90909391 утсаар болон dpc.edu.mn цахим хуудаснаас авна уу.