МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ “ЧАНАРТАЙ СУРГАЛТ-БҮТЭЭЛЧ ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр танхим, цахимаар явагдлаа. Зөвлөгөөн бүсчилсэн байдлаар зохион байгуулагдсан бөгөөд
- Улаанбаатар хот
- Баруун бүс- Ховд аймагт
- Хангайн бүс-Өвөрхангай аймагт
- Төвийн бүс- Дархан-Уул аймагт
- Зүүн болон говийн бүс-Дорнод аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөний Төвийн бүсийн уулзалт Дархан-Уул аймаг дахь ПК, Дархан-Өргөө ПК, УУЭХПК болон Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нийт 9 сургуулийн 90 орчим багш, удирдах ажилтан оролцсон.
Зөвлөгөөнөөр:
- Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжлийн чиг хандлага
- Шинэ сэргэлтийн бодлого-ажлын байр-мэргэжилтэй ажилтан
- Мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо
- Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал
- Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
- Түншлэл ба ажлын байран дээрх сургалт гэсэн сэдвүүдээр илтгэлийг хэлэлцүүллээ.


Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!