2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ЭРДМИЙН БАЯР”-АА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Дархан-Уул аймаг дахь политехник коллеж нь 2021-2022 оны хичээлийн жилийн “ЭРДМИЙН БАЯР”-аа 2022 оны 06-р сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай сургууль 38 жилийн туршид мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд анхны Техникийн боловсрол олгох сургалтаа амжилттай зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол олгох сургалтаар 231 суралцагч, техникийн боловсрол олгох сургалтаар 48 суралцагч амжилттай суралцаж төгслөө. Төгсөгчиддөө баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.