ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО MNS ISO 45001:2018 СТАНДАРТЫН ТУРШЛАГА СУДЛАЛАА.

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан-Уул аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс зохион байгуулж буй ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 45001:2018 стандартын туршлага судлах хөтөлбөрт хамрагдлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА хэлтэс, “Ачит их” ХХК-ний ХАБЭА хэлтэс, МОШПА, ТББ-ын ерөнхийлөгч С.Давааням зэрэг үйлдвэр, аж ахуй нэгжийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 45001:2018 стандарт нэвтрүүлсэн талаар сургалт-туршлага судаллаа.

Энэхүү сургалт-туршлагаар PDCA зарчмын дагуу ажлыг төлөвлөх цаашид хэрэгжилтийг хянах, менежментийн тогтолцоог сайжруулах, ажлын байр тус бүрээр эрсдэлийн зэрэг тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх, далд аюулыг илрүүлэх, хянах талаар мэдлэг олж авлаа.