ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төвийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын нэгдсэн арга хэмжээ Орхон аймгийн Залуучуудын ордонд 2022 оны 05 дугаар сарын 27-28 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нэгдсэн арга хэмжээнд төвийн бүсийн Хөвсгөл, Төв, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн 6 аймгийн тогооч нар оюутан, нарийн боов, монгол хоол, ресторан, гран при гэсэн төрлүүдээр амжилттай өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежийн ХҮҮТТ-ийн ангийн оюутан Д.Одмандах Оюутны төрөлд ДЭД БАЙР шалгарлаа.
Мөн Дархан-Уул аймгийнхаа тогооч нартай хамтран ГРАН ПРИ төрөлд оролцож Д.Одмандах ХҮРЭЛ медаль авч хос медалиар энгэрээ мялаалаа. Тэмцээнд оролцож хамгийн түрүүнд цагтаа амжиж хоолоо хийж гүйцэтгэсэн амжилттайгаар О.Булганбаяр О.Төгөлдөр нар амжилттай сайн оролцоод ирлээ.
Тус арга хэмжээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тогооч, мастеруудын холбоо НҮТББ хамтран оролцлоо.