ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газраас Үүрэг хүлээсэн 197 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүдийн цахим зөвлөгөөн 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 09.00-11.30 цагт боллоо.
Эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ҮХХ-ийн эрчим хүч хэмнэлтийн ажил, арга хэмжээний үнэлгээ, үр дүнг танилцуулах. техник технологи, Эско төсөл хэрэгжүүлсэн туршлага, төслийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлж болохуйц арга хэмжээ, шийдлийг хэлэлцлээ. Цахим зөвлөгөөнд:
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Самдан
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Цолмон
“Цэвэр агаар” төслийн зөвлөх, Барилгын эрчим хүчний аудитор Ж.Ганхуяг
“Монгол базальт” ХХК-ийн Гүйцэтгэх эахирал А.Энхгэрэл
ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Д.Машбат нар илтгэл, хэлэлцүүлэг тавьж цахим зөвлөгөөний хийлээ.