ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ТӨГСӨГЧИД МААНЬ ДИПЛОМЫН АЖЛАА АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн 2021-2022 оны хичээлийн жилийн Техникийн боловсролын сургалтын 1,5 жилийн 4 мэргэжлийн 51 суралцагч 2022 оны 5-р сарын 26-27 өдрүүдэд дипломын ажил хамгаалалт, төгсөлтийн улсын шалгалтаа амжилттай өглөө. Техникийн боловсролын сургалтын анхны элсэгчид, анхны суралцагчид, анхны төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье.