“Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн хүрээнд төслийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа.

“Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн багийнхан 2022 оны 5 сарын 23 -аас 5 сарын 24-ний өдрүүдэд:

  • Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн барилга байгууламжийн дулаан хангамжийн системийг сайжруулах оновчтой шийдлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Захирал Ч.Лхагвасүрэн, сургалтын менежер Б.Болдбаатар, ЗААА-ы менежер О.Одончимэг, “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн, төслийн менежер Б. Болор, Монгол улсын зөвлөх инженер, ДХАС-н инженер А. Цогт, WILO төлөөлөгч Ч. Мөнхбат, GIZ зөвлөх Андреас Хофманн, төслийн орчуулагч Б. Эрдэнэдэлгэр, Дархан Дулаан Сүлжээ ТӨХК-ий Ерөнхий инженер Б.Хүрэлтогоо болон холбогдох инженер техникийн албаны удирдлага, албан хаагчид мөн Монгол улсын зэвсэгт хүчний 330-р ангийн холбогдох удирдлага, ажилтны төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
  • Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Галбадрах төслийн багийнхантай уулзаж тус сургуульд тулгамдаж асуудал болон хамтран ажиллах, дэмжих тал дээр харилцан санал солилцлоо.
  • “Ур чадварыг хөгжүүлэх” төслөөс санхүүжүүлэн, хамтран Д.Одбаяр мэргэжилтэн сургуулийн захирал, сургалтын менежер болон мэргэжлийн багш нартай уулзаж Мэргэжлийн зөвлөл байгуулах талаар одоогийн төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй  ярилцаж, зөвлөгөө өглөө.