БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн “Барилгын мэргэжлийн зөвлөл”-ийн уулзалт, хэлэлцүүлэг 2022 оны 05-р сарын 20-ний өдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах замаар МБС-ын байгууллага, ААН, мэргэжлийн холбоодын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын чанар үр дүн, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнөж,  2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх Барилгын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн боловсрууллаа.

Хэлэлцүүлэгт сургуулийн удирдлагыг төлөөлж Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Лхагвасүрэн, сургалтын менежер Б.Болдбаатар, НТҮСХ арга зүйч Р.Тунгалагтамир, ажил олгогчийн төлөөлөл “Бат-Оргил цамхаг” ХХК-ний захирал     З.Өлзий-Орших, “Элчит-Хан” ХХК-ний ерөнхий инженер Б.Отгонбаяр, “Шинэ гэгээн ноёд” ХХК-ний захирал Ж.Мөнх-Эрдэнэ, барилгын мэргэжлийн багш Т.Сонинбат, сантехникийн мэргэжлийн багш Д.Төмөрхуяг нар оролцлоо. Цаашид “Барилгын мэргэжлийн зөвлөл” нь төгсөгчдийн ур чадварын шалгалт авах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ур чадварын уралдаан зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.