МАНАЙ ХАМТ ОЛОН “ТЭР БУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвасыг байгуулах ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн хамт олон 2022 оны 5-р сарын 13-18-ны өдрүүдэд дараах ажлуудыг хийлээ.
- Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн гадна талбайд агч, буйлс, монос, хөх далан хальс, хайлаас зэрэг 5 төрлийн 51 мод
- Бурхантай толгойд Боловсрол ногоон төгөлд мод тарих үйл ажиллагаанд шинэс, нарс 2 төрлийн 12 мод
- 3-р багийн Хар ус голын эрэг дагуу агч мод 40 ширхэгийг тус тус тарьлаа.
- Боловсрол ногоон төгөлд тарьсан модоо хамгаалах хашааг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.