МБСБ-ЫН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН ДУНД “ХИМИ-XVII” ОЛИМПИАД БОЛЛОО.

Багш, суралцагчдын мэдлэг, ур чадварыг сорих, шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглээнд оруулах, химийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололттой танилцах, суралцах, бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор МБСБ-ын багш, суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ХИМИ -ХVII” улсын олимпиад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад химийн багш Х.Одонтуяа “ТЭРГҮҮН” байр эзэлсэн амжилт үзүүллээ. Х.Одонтуяа багшдаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.