ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ИДМСК-ИЙН БАГШ НАРЫН ДУНД “ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дархан-Уул аймаг дахь ИДМСК-ийн багш нарын цахим хичээл бэлтгэх арга туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, сайн туршлагыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, бүтээлч хандлагыг урамшуулан дэмжих, тэргүүний багш сурган хүмүүжүүлэгчдийн шилдэг цахим хичээл, бүтээлийг урамшуулан, боловсролын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах зорилгоор “ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ” шалгаруулах уралдаан 2022 оны 5-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн монгол хэл, уран зохиолын багш Б.Байгальмаа амжилттай оролцон “ДЭД” байр эзэллээ. Сургуулиа төлөөлж амжилттай оролцсон Б.Байгальмаа багшдаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.