ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ИДМСК-ИЙН БАГШ НАРЫН ДУНД “ШИЛДЭГ ЗАЛУУ ЗААХ АРГА ЗҮЙЧ БАГШ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь ИДМСК-ийн залуу багш нарыг хичээл боловсруулах арга зүйд сургах, заах арга зүйн шинэ дэвшилтэт технологийг таниулах, өөр хоорондоо туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх, залуу багш нарын бүтээлч хандлагыг урамшуулан дэмжих зорилгоор “ШИЛДЭГ ЗАЛУУ ЗААХ АРГА ЗҮЙЧ БАГШ” шалгаруулах уралдаан 2022 оны 5-р сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн сантехникийн мэргэжлийн багш Д.Төмөрхуяг амжилттай оролцлоо.