“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

БШУЯ-ны санаачлагаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжил сурталчлах “Нээлттэй өдөрлөг” 2022 оны 05-р сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Галбадрах, Ерөнхий боловсролын Оюуны ирээдүй цогцолбор, 15, 9, 4, 16, 18, 1-р сургуулийн 350 суралцагчид, ажил олгогч, төгсөгчдийн төлөөлөл, эцэг эх, Дархан-сумын 5-р багийн иргэдийн төлөөлөл зэрэг 200 орчим иргэн оролцлоо. Өдөрлөгийн үеэр дараах ажлууд зохион байгуулагдлаа.

  • Сургалт явуулж буй мэргэжлийн танилцуулга
  • “Найзаа урья” өртөөчилсөн аялал /сургалтын орчин, мэргэжлийн дадлагын газрууд/
  • Суралцагчдын бүтээл, ур чадварын үзүүлбэр
  • Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч тогооч мэргэжлээр сурч байгаа суралцагчид өөрсдийн хийсэн хоолны амталгаагаар ирсэн зочдыг дайллаа.

Манай сургуулийг зорин ирж “Нээлттэй өдөрлөг”-т нэгдсэн төгсөгч, ажил олгогч, ЕБС-ийн сурагч нартаа, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.