ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН  “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2022”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО.  

Политехник коллежийн сургалтын орчин, дадлагын газар, сургалтын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, төгсөгчид, залуучууд, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, нийгмийн түншлэл, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажлын байранд зуучлах, мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг өсгөх, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 5-р сарын 05-07-ны өдрүүдэд “Нээлттэй өдөрлөг”-ийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өдөрлөгийн эхний өдөр “Найзаа урья” өртөөчилсөн аялал, ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх, төгсөгчдийн уулзалт ярилцлага, суралцагчийн бүтээлийн үзэсгэлэн, ур чадварын үзүүлбэр зэрэг ажлууд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт “Жигүүр цогцолбор” сургуулийн 9-р ангийн 4 бүлгийн 100 гаруй суралцагчид хамрагдаж сургалтын орчин, дадлагын газрын үйл ажиллагаатай танилцаж, багш суралцагчдын бүтээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авлаа.