“ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ууд хамтран Дархан-Уул аймгийн байгууллагуудын “Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах анхдугаар зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн нарийн бичиг Б.Хишигсүрэн, гишүүн Т.Нямсүрэн, Х.Батхүү нар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамрагдлаа.
Зөвлөгөөний үеэр сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар
- Тогтвортой гэр бүлийн харилцаа, тогтвортой ажил амьдралын үндэс
- Хүрснээс минь илүү өндөрт сэдвүүдээр лекц уншлаа.
Мөн Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Тохь цогцолборын “Эцэг эхийн зөвлөл”-ийн ажилтай танилцан туршлага судаллаа.