ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙ ДАЯАРАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ХҮМҮҮСИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭДЭГ
#Улсын хэмжээнд сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 945 тохиолдол бүртгэгдсэн
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Иймд Дархан-Уул аймгийн ХАБЭА салбар зөвлөл хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн 108 ш зул өргөн хүндэтгэл үзүүллээ.