МБСБ-ЫН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД МАНАЙ БАГШ, СУРАЛЦАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Барилгын политехник коллежоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Физикийн XVIII олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.

Олимпиадад   МБСБ-ын 21 сургуулийн 19 багш, 55 суралцагч эрдэм мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдлөө. Багшийн төрөлд Физикийн багш Ц.Амарсайхан  10-р байр, суралцагчийн төрөлд ЦТТҮА-2а ангийн суралцагч Г.Зээлиймаа 5-р байр, Автомашины засварчин-2а ангийн суралцагч Б.Саранбаатар 6-р байр тус тус эзэллээ.