МАНАЙ СУРГУУЛЬ ДЭЭР “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2022 оны 04-р сарын 25-нд манай сургууль дээр Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас санаачлан “Эерэг сэтгэлгээ” ТББ-аас “БОЛОВСРОЛ-2032” хүрээнд хэрэгжиж буй “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” хувь хүний хөгжлийн төслийн нээлт боллоо. Нээлтэнд төслийн удирдагч А.Амартөгс, Б.Төмөр-очир, сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагчид оролцлоо. Энэхүү сургалтыг нээснээр сургагч багш Х.Батхүү, Х.Одонтуяа нар сургуулийнхаа багш, ажилтан, суралцагчдын харилцаа хандлагыг эерэг болгох, дадал зуршлыг сургах, үлгэрлэн хэвшүүлэх, харилцаа, нөлөөллийн аргын сургалтыг шат шаттайгаар зохион байгуулна.