“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ СУРГАЛТАД 2 БАГШ

СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДЭН ГАРЛАА.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас санаачлан “Эерэг сэтгэлгээ” ТББ-аас “БОЛОВСРОЛ-2032” хүрээнд хэрэгжиж буй “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” хувь хүний хөгжлийн цогц сургалтад Дархан-Уул аймгийн 4 сумын 29-н ЕБС болон Политехник коллежийн 57 багш бэлтгэгдсэн бөгөөд манай сургуулийн нийгмийн ажилтан Х.Батхүү, химийн багш Х.Одонтуяа нар сургагч багш боллоо.

“Эерэг сэтгэлгээ” төсөл нь 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд бэлтгэгдсэн сургагч багш нар өөрийн сургуулийнхаа багш ажилтан, эцэг эх сурагчдын харилцаа хандлагыг эерэг болгох, дадал зуршлыг сургах, үлгэрлэн хэвшүүлэх, харилцаа, нөлөөллийн аргад суралцуулна.

Мөн тухайн суралцагч өөрийн өдөр тутмын үйл хэрэгтээ дадал болгон, эерэг үнэ цэнэтэй багш байх, зүрх сэтгэлийн боловсролтой зөв иргэн болоход нь зайлшгүй хэрэгтэй хувь хүний хөгжил, харилцааны ур чадварыг түгээх юм.