ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

4 дүгээр сарын 22-ны өдөр ХАБЭА-н сарын аяны хүрээнд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулан ажиллаа.

ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журмыг сурталчлах, ажлын байр болон мэргэжлийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслийг сонгож хэрэглэх, хэвших, мөн ажлын байран дахь аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд ДЭВЖЭЭ тэмцээнийг долоон үе шаттайгаар 8 ангийн 8 багийн дунд зохион байгуулж мэдлэг оюунаар бусдыгаа манлайлан оролцсон баг хамт олныг шалгарууллаа.

  • р байранд Барилгын цахилгаан- 2а анги /АУБ Б.Байгалмаа/
  • р байранд Оёмол бүтээгдэхүүний оёдолчин- 2а анги /АУБ Ц. Оргилмаа/ ангиуд тус тус тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний шүүгчээр ХАБЭА-н багш Т.Сонинбат, Нийгмийн ухааны багш С.Эрдэнэсайхан, ХАБЭА-н ахлах ажилтан Ч.Цэрэндолгор нар ажилласан.

Тус тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллагаар барилга угсралт, гадна тохижилтын үйл ажиллагаа явуулж буй Силикат ХК компани ажилласан тул талархал илэрхийлье.

Мөн Тогооч, Үсчин мэргэжлийн баг хамт олонд халуун баяр хүргээд, сургуулийн захиргаанаас “Спорт зааланд 2 цаг тоглох эрх”-ээр шагнаж байгааг мэдэгдэж байна.

#ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ЭЕРЭГ_СОЁЛЫГ_ ХАМТДАА_ТӨЛӨВШҮҮЛЬЕ