“ЭРДМИЙН ЧУУЛГАН-2022” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.

2021-2022 оны хичээлийн жилийн ИДМСК-ын судлаач багш, оюутнуудын “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-ыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл хамтран зохион байгуулж, ИДМСК-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх сургуулийн судлаач багш, оюутнуудын төлөөлөл оролцсон ба танхим, цахим хослон явагдлаа.

Тус эрдмийн чуулганд шинжлэх ухааны өөр өөр салбар, мэргэжлийн, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинэлэг санаа, тодорхой асуудал дэвшүүлсэн, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой судлаач-оюутны 16 шилдэг илтгэл 2022 оны 4-ор сарын 12-ны өдөр, судлаач-багш нарын 19 илтгэл 2022 оны 04-р сарын 14-ны өдөр ШУТИС-ДаТС-ийн 401 тоотод тус тус хэлцэгдлээ. Тус ЭШОПБХ-д Дархан-Уул аймаг дахь Политехник колллежийн Химийн багш Х.Одонтуяагийн удирдсан Оёдлын техник технологич А ангийн суралцагч Ө.Хонгорзул, Г. Жаргалтуяа нар “ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ҮЕД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ”, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш Б.Батчимэг “ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ҮЕИЙН СУРАЛЦАГЧДЫН ХОЦРОГДЛЫГ СУДАЛСАН ЗАРИМ ҮР ДҮН” /Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн суралцагчдын жишээн дээр/ сэдвээр илтгэлээ амжилттай тавьж хэлэлцүүллээ.