МБС-ын салбарын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулж байгаа “Share experiences” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь Дархан Политехник коллежийн БДБОС хариуцсан арга зүйч-багш Ц.Ундармаа, Оёдлын мэргэжлийн багш Б.Батчимэг, Б.Уранчимэг, Монгол хэл, уран зохиолын багш Ц.Оргилмаа, Биеийн тамирын багш Т.Батбаяр нар Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж дээр 2022 оны 04-р сарын 04-08-ны өдрүүдэд туршлага солилцон ажиллаа.
Хөтөлбөрийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, инноваци, тэргүүн туршлага, хамтын хичээл, мөн 2 сургуулийн дунд хөгжөөнт буухай тэмцээн амжилттай зохион байгуулж туршлага солилцон ажиллаа.
Санаачлан үр дүнтэй ажил хэрэгжүүлж байгаа МБС-ын салбарын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн залуучууддаа баярлалаа