“АВЬЯАС -2022” УРЛАГИЙН БАГА НААДАМ
Шинээр элсэн суралцаж байгаа 1-р курсийн 8 ангийн суралцагчдын дунд
“АВЬЯАС -2022” урлагийн бага наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.
Авьяас чадвар, урын сангийн сонголт, тоглолтын гүйцэтгэл, хувцаслалт, дэг журам, тайзны соёл, зохион байгуулалт, цаг баримтлал, ирц оролцоогоороо бусдыгаа манлайлсан Х.Одонтуяа багштай Тогооч 1а анги 1-р байр
Б.Батчимэг багштай Оёдол эсгүүр 1а анги 2-р байр
С.Эрдэнэсайхан багштай Үсчин 1а анги 3-р байр эзэллээ.
Анги хамт олноо зохион байгуулж, суралцагчдынхаа авьяас чадварыг нээж амжилттай оролцсон ҮМ1а ангийн АУБ Г.Гантулга, Гагнуур 1а ангийн АУБ Ө.Ганболд нартаа болон 1-р курсийн АУБ нартаа баяр хүргэж талархал илэрхийлье.