ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БАГШИЙН СУРГАЛТ

“Мэргэжилтэнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийн түгээн дэлгэрүүлэгч багшийн сонгон шалгаруулалтад оролцож, сонгогдсон БАГШ нар цахимаар уулзалт хийлээ.

Сонгогдсон багш нар ба харьяа сургалтын менежерийн нэгдсэн семинар 2022.04.11-ний 15:00 цагаас ЦАХИМ хэлбэрээр зохион байгуулагдаж төслийн танилцуулга болон цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.