Хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Холбооны Эдийн Засаг, Хөгжлийн Яам (BMZ) болон WILO групптэй хамтран санхүүжүүлж буй “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн 2022 оны үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын зөвлөх инженер А.Цогт Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж дээр хичээл, дадлагын байр болон дотуур байрны дулаан хангамжийн талаар 2022 оны 04-р сарын 01-ний өдөр ажиллалаа. Мөн Дархан дулааны сүлжээ ТӨХК-ний удирдлага, холбогдох инженер техникийн ажилтнуудтай уулзаж харилцан санал солилцлоо.