ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН  1-Р КУРСИЙН  СУРАЛЦАГЧДАД  ХҮЧИРХИЙЛЭЛ БА СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” “ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өсвөр үе залуучуудын дунд хорт зуршил, хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутагдаж байгаатай холбогдуулан “ӨСВӨР ҮЕ ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД” Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран /2022.04.07/ өдөр сургалтыг зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадолгор, нөхөн үржихүйн эрүүл мэндийн арга зүйч Ж.Пагмадулам, өсвөр үеийн арга зүйч С.Сугармаа, эрүүл зөв зохистой хооллолтын арга зүйч Ц.Хандаа нар сургалт явуулж, сургалтаар хүчирхийлэл, буруу хооллолт, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн талаар өсвөр үе залуучууд руу чиглэсэн цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэлээ.

Тус сургалтад 1-р курсын 90 суралцагч хамрагдаж “Хүчирхийлэл ба сэтгэцийн эрүүл мэнд” “Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар сургалтыг авч, зөв зохистой хооллолтын судалгааг бөглөж өглөө.