”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” эхэллээ

#ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ЭЕРЭГ_СОЁЛЫГ_ ХАМТДАА_ТӨЛӨВШҮҮЛЬЕ уриан дор нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж ХАБЭА-н хууль, үйлдвэрлэлийн ослын судалгаа, анхаарах асуудлууд, холбогдох стандартын талаар мэдээлэл хийсэн.

Монгол улсын хэмжээнд осолд өртсөн тохиолдлуудыг насны бүлгээр нь ангилбал 45 хүртэлх насныхан ихээр өртөж байгаагаас гадна ажилд ороод удаагүй буюу 2 жил орчим ажиллаж байгаа залуу ажилтнууд үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн тодорхой хувийг эзэлж байгааг дурдсан.

Тиймээс НЭН ТҮРҮҮНД аюулгүй ажиллагааг анхаарч ажиллахыг нээлтийн үеэр уриаллаа.

Мөн энэхүү аяны хүрээнд мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг танилцууллаа.

#Хөдөлмөрийн_аюулгүй_байдал_эрүүл_ахуйн_сарын_аян