“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” САРЫН АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ.  

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” мэргэжил сурталчлах сарын аян 2022 оны 03-р сарын 01-ний өдрөөс 3 сарын 31-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Тус сарын аяны хүрээнд олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж идэвхтэй оролцсон  суралцагчидаа шагнаж урамшууллаа.

Хаалтын үйл ажиллагаанд багш, суралцагчид хамтарсан бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж нийтийн хүртээл болголоо.

Хамтран ажилласан багш, ажилтан, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН ТҮҮНИЙ ДОТРООС СОНГОСОН МЭРГЭЖИЛ БҮР САЙХАН”