МБСБ-УУДЫН ДУНД МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ӨӨРИЙН ӨРТӨГ ТООЦОХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
НҮБ, ЕХ-ны санхүүжилтийн дэмжлэгээр “Монгол улсад ТХЗ-ийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийг НҮБХХ болон Сангийн яам хамтран ТМБС-ын төсөв, санхүүжилтийн механизмыг сайжруулах туршилтыг 2022-2023 оны хичээлийн жилд хийх гэж байна.
2022 оны 3-р сарын 25-ны өдөр ХЗЗ-д өрсөлдөх чадавхи санал болгосон мэргэжлийн хөтөлбөрийг АВС буюу өртөг тооцох аргачлалын тухай илтгэл, хэлэлцүүлгийг Г.Энхбат /МУ-ын Зөвлөх багш/ Ц.Пүрэвтуяа /Дэд профессор/ нар удирдан явууллаа. Мэргэжлийн өртөг тооцох чиглэлээр төсөлд хамтран ажиллах сургуулийн өөрийн өртөг тооцсон мэргэжлийн хөтөлбөрүүдийг Сангийн яам, БШУЯ-ны ТМБС-ын өрсөлдөөнт тэтгэлэгт тендерт хамрагдан үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг авах боломж бүрдэнэ.