МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРТ “SHARE EXPERIENCES” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

МБС-ын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа “Share experiences” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн ТБОС хариуцсан арга зүйч-багш О.Гибрат, нийгмийн ажилтан Н.Мядагмаа, соёлын ажилтан Б.Батцэнгэл, гагнуурын мэргэжлийн багш И.Телүжан, монголын түүх, нийгмийн ухааны багш Д.Отгонбаатар нар Дархан-Уул аймаг дахь политехник коллежид ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, инноваци, тэргүүн туршлага, хамтын ажиллагаа түншлэлийн мэдээлэлтэй танилцан туршлага солилцон ажиллаж байна.