ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙГДЛЭЭ.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтан, суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 24-ны  өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор дадлага сургууль хийлээ.

Энэхүү дадлага сургуулилтаар Засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаа.

Гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад 161 багш, ажилтан, суралцагч  хамрагдлаа.