“Мэргэжлийн Боловсрол Сургалт ба Жендэр” цахим уулзалт

ЮНЕСКО-ийн 2020-2021 оны Олон Улсын Оролцооны хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн талаарх ойлголтыг театраар дамжуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад олгох нь” төсөл хэрэгжиж дууссантай холбогдуулан. 2022 оны 03 сарын 24-ны 14:00 цагт төслийн үр дүн болон МБСБ-ын жендэрийн нөхцөл байдлыг танилцуулах цахим уулзалтад ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон төсөл хэрэгжсэн 9 сургуулийн төлөөлөл оролцлоо.

Цахим уулзалтад Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Сургалтын менежер Б.Болдбаатар, Нийгмийн ажилтан Х.Батхүү, Багш Б.Оюунбилэг, Суралцагч Ч.Буян-Өлзий, О.Төгөлдөр, М.Чандмань-Эрдэнэ нар оролцлоо.

ГАТТ сургалт төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://vetp.mn/юнеско/ линкээр орж контентууд болон гарын авлагыг үзэх, танилцах боломжтой.