2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2022“ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дархан-Уул аймаг дахь политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Эрдэм шинжилгээний хурал-2022” илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.

Багшийн төрөлд:
1-р байр – Багш Б.Батчимэг /Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн цахим хичээлийн үед үйлдвэр сургалтын хичээлийн хоцрогдлыг судлах нь/
2-р байр – Багш Э.Мөнхжаргал, А.Ням-Очир /Мэргэжлийн ур чадварын цахим хичээлийн хоцрогдлыг судлах нь/
3-р байр – Багш Б.Байгальмаа, С.Эрдэнэсайхан /Цахим сургалт ба google form-ын үр дүн/

Суралцагчийн төрөлд:
1-р байр – Суралцагч Ө.Хонгорзул, Г.Жаргалтуяа /Цахим хичээл хийхэд тулгарч буй асуудал/
2-р байр – Суралцагч А.Пагма-Орлом /Цахим сургалт ба гэр бүлийн үүрэг оролцоо/
3-р байр – Суралцагч С.Мичидмаа /Цахим хичээлийн үр нөлөө/ сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ.

Идэвхтэй оролцсон багш, суралцагчдадаа судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсэж баяр хүргэе.