СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь жил бүр мэргэжил эзэмшихээр суралцаж буй суралцагчдын онол, дадлагын хичээлийн мэдлэг ур чадварыг үнэлж дүгнэх, суралцах үйл ажиллагааг дэмжих, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, улс, бүсийн уралдаан, тэмцээнд оролцох суралцагчийг сонгон шалгаруулах, мэргэжлээ сурталчлах, харилцан туршлага солилцох зорилгоор мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулдаг. 2021-2022 оны хичээлийн жил “Мэргэжил бүхэн сайхан” нэртэйгээр 2 үе шаттай явагдаж, 2022 оны 3 сарын 22-ны өдөр аваргуудаа тодрууллаа. Уралдааны шүүгчээр “Хушт-Өндөр“ ХХК-ны захирал Ж.Эрдэнэ-Очир, “Дүүрэн” авто засварын газрын засварчин н.Хуягтбаатар, ахмад багш Н.Батаа, “Дархан нэхий” ХК-ны салбар “Yak trade” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцал, Монгол Улсын мастер үсчин С.Баярсайхан болон мэргэжлийн багш нарын баг ажиллаа.
“Мэргэжил бүхэн сайхан” мэргэжлийн ур чадварын уралдааны аваргууд:
- Гагнуурчин
I-р байр Гагнуур 2,5 жил – 2А Д. Анхбаатар
II-р байр Гагнуур 2,5 жил – 2А Б. Батбаатар
- Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан
I-р байр ЦТТҮА 2,5 жил – 1А Э. Далан-Эрдэнэ
II-р байр ЦТТҮА 2,5 жил –1А Т. Ерөөлбаяр
- Барилгын засал чимэглэлч
I-р байр Барилгын засал чимэглэл 2,5 жил – 1А Б. Мөнхчимэг
II-р байр Барилгын засал чимэглэл 2,5 жил – 1А Б. Отгонбаяр
- Барилгын сантехникч
I-р байр Барилгын сантехник 2,5 жил – 2А У. Жамсранчой
II-р байр Сантехникийн техникч 1,5 жил – 1А М. Отгонболд
- Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
I-р байр ОТТ – 1А Э. Алтанбулаг
II-р байр Оёмол бүтээгдэхүүний оёдолчин – 1Б Б. Бурмаа
- Үсчин
I-р байр Үсчин 1 жил – 1Б Б. Цэрэн
II-р байр Үсчин 2,5 жил – 2А М. Одонтуяа
- Барилгын цахилгаанчин
I-р байр Барилгын цахилгаанчин 1 жил – 1Б Б. Золзаяа
II-р байр Барилгын цахилгаанчин 2,5 жил – 2А Б. Төгсбаяр
- Тогооч
I-р байр ХҮҮТТ – 1А Н. Анхзул
II-р байр Тогооч 2,5 жил – 2А О. Төгөлдөр
- Авто машины засварчин
I-р байр Авто машины засварчин 2,5 жил – 2А Б. Саранбаатар
II-р байр Авто машины засварчин 2,5 жил – 1А О. Ихбаяр