“МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн төлөвлөлтийн семинар боллоо.

Хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Холбооны Эдийн Засаг, Хөгжлийн Яам (BMZ) болон WILO групптэй хамтран санхүүжүүлж буй “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөлтийн семинар 3 сарын 15-нд 15.00 цагт УБ Барилгын Политехник Коллежийн хүлээн авалтын танхим болон Дархан-УУл аймаг дахь Политехник коллеж, ХБНГУ-аас төслийн холбогдох төлөөллүүд цахимаар оролцлоо. Тус семинараар төслийн хүрээнд хийгдсэн болон хийгдэх ажлын талаар хэлэлцлээ.
Оролцогчид: (танхимаар оролцсон)
1. Мөнхбат, WILO SE группын Монгол дахь суурин төлөөлөгч
2. Г. Нямдулам, БПК захирал
3. Б. Буянтогтох, БПК сургалтын менежер
4. Ч. Энхмаа, БПК дахь төсөл хариуцсан мэргэжилтэн
5. Г. Билгүүн, GIZ төслийн
6. Б. Болор, GIZ төслийн менежер
7. Андреас Хофманн, GIZ техникийн зөвлөх
8. Б. Эрдэнэдэлгэр, GIZ орчуулагч, мэргэжилтэн

Оролцогчид: (цахимаар оролцсон)
9. Геро Бөмер, WILO группийн Засгийн газар, гадаад харилцаа хариуцсан захирал
10. Рикарда-Марий Помпер, Компанийн нийгмийн хариуцлага болон төр, олон нийттэй харилцах албаны захирал, WILO SE
11. Аарон Линнхофф, WILO SE групп, Эксперт
12. Ц. Батдорж, ХНХЯ, МБС-ын ҮМАЗТ-ийн дарга
13. Д. Гантулга, БХБЯ, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
14. А. Энхтүвшин, БХБЯ, Барилгын материалын үйлдвэрлэлийн стратегийн мэргэжилтэн
15. Ч.Лхагвасүрэн, Дархан ПК захирал
16. Б. Болдбаатар, Дархан ПК дахь дахь төсөл хариуцсан мэргэжилтэн
17. Т. Батбаатар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч
18. Г. Шоовдор, гүйцэтгэх захирал
19. Дуня Хоффманн GIZ Эрчим хүчний үр ашиг төслийн удирдагч
20. С. Түвшинхүү, GIZ Эрчим хүчний үр ашиг төслийн ахлах мэргэжилтэн
21. Беате Диппмар, GIZ, хөтөлбөрийн менежер