СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дархан Уул аймаг дахь Политехник коллежийн сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 05-06 ны өдрүүдэд сургуулийн спорт заланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 13 багийн нийт 150 тамирчид 38 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа уралдуулан шилдгүүдээ шалгарууллаа. Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн олимп системээр зохион байгуулагдсан ба зоны тоглолтууд тойргийн систем, хагас шигшээ тоглолтууд хасагдах системээр явагдлаа.
Эрэгтэй баг:
Алтан медаль: Барилгын цахилгаан-2а анги – АУБ Б.Байгальмаа
Мөнгөн медаль: Автомашины засварчин-1а анги – АУБ Д.Отгон-Эрдэнэ
Хүрэл медаль: Гагнуур-1а анги – АУБ Ө.Ганболд
Эмэгтэй баг:
Алтан медаль: ХҮҮТТ-1а анги – АУБ Э.Мөнхжаргал
Мөнгөн медаль: Тогооч-1б анги – АУБ Т.Байгалмаа
Хүрэл медаль: ҮЗТ-1а анги – АУБ Л.Отгонлхам
Эрэгтэй шилдэг тоглогч
Барилгын цахилгаан-2а ангийн суралцагч Н.Мөнхжаргал
Эмэгтэй шилдэг тоглогч
ХҮҮТТ-1а ангийн суралцагч Ц.Сэрчмаа тус тус шалгарлаа.