ҮСЧИН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь Estel professional LLC байгууллагатай хамтран үсчдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх “Мастер класс” сургалт зохион байгууллаа. Estel professional LLC зүгээс Дархан-Уул аймгийн нийт үсчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ шилдэг дэвшилтэд технологи нэвтрүүлэх, үсчин мэргэжлээр суралцаж буй залуу үеийнхэнд мэргэжлийн бүтээгдэхүүн сонгон хэрэглэх ач холбогдлыг танин мэдүүлэх зорилгоор энэхүү сургалт зохион байгуулагдлаа.