Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Дотуур байрны 1 давхарт өрөө түрээслүүлнэ. /хуучнаар БИТ/ Түрээслэгчийн эрхлэх үйл ажиллагаа нь хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр байж болох бөгөөд манай байгууллагын үйл ажиллагаанд харшлахааргүй байх шаардлагатай. Түрээслэгч нь үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй байна. Сонирхсон түрээслэгчийн материалыг 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 09 цаг хүртэл Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн бичиг хэргийн өрөөнд хүлээн авна. Түрээслүүлэх үнийн доод хэмжээ м2 нь 6000 төгрөг.
Түрээслүүлэх хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 70375106, 90909391 утсаар болон dpc.edu.mn цахим хуудаснаас авна уу.