“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” мэргэжил сурталчлах сарын аян 2022 оны 03-р сарын 01-ний өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн удирдлага, багш ажилтан, суралцагчид өргөнөөр хамрагдлаа. Сарын аяны хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд суралцагчид төрөл бүрийн уралдаан, тэмцээн, уулзалт өдөрлөг, хичээлийн дугуйлангуудад хамрагдан бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ мэргэжлийн ур чадварын аваргуудаа шалгаруулах болно.