ЁС ЗҮЙН ЖИЛИЙН НЭЭЛТ, ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.
2022 оны 02-р сарын 28 -ны өдөр Ёс зүйн жилийн нээлт, цахим зөвлөгөөн Дархан-Өргөө ПТК-ийн байранд явагдлаа. Цахим зөвлөгөөнд тус сургуулийн сургалтын менежер Б.Болдбаатар, бүрэнд дунд боловсрол олгох сургалт хариуцсан арга зүйч багш Ц.Ундармаа нар оролцлоо. Цахим зөвлөгөөнөөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сайдад и-мэйл илгээгээрэй” аяны үр дүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх “Боловсролын сэтгэл зүйчдийн ажлын үр дүн”, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг “Үе хоорондын ялгаа багшийн ажилд”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ёс зүйн жилийн хүрээнд хийгдэх ажлын чиглэл” зэрэг асуудлаар илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.