Манай суралцагчид JCI Дархан салбар байгууллагын “Shining star” төслийн эхний ажил болох “Open up JCI” үзэсгэлэн үзэж сонирхлоо.
JCI Дархан салбар байгууллагын “Shining star” төслийн эхний ажил болох “Open up JCI” үзэсгэлэн 2022 оны 2-р сарын 25-нд Дархан-уул аймгийн Музейд нээлтээ хийж JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн болон удирдлагын багийн гишүүд оролцлоо.
Үзэсгэлэнгээр дамжуулан оюутан, суралцагчдыг музейтэй танилцуулах, JCI байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолд Дархан – Уул аймаг дахь Политехник коллежийн 20 суралцагч оролцлоо.