“АЮУЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЯПОН МАЯГИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА” СЭДЭВТ ХАБЭА-Н СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.
Монгол Улсын засгийн газар болон “ЖАЙКА” /Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/-ийн хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Барилгын хөгжлийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “Аюулын дүн шинжилгээ хийх Япон маягийн тэргүүн туршлага” сэдэвт сургалтад манай сургуулийн багш нар хамрагдлаа.
Тус сургалтыг “ЖАЙКА” төслийн багийн ХАБЭА-н сургагч багш, Монгол улсын зөвлөх инженер Ч.Чинзориг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг”, “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа”, “Аюулын дүн шинжилгээ хийх КҮТ арга”, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар дадлага ажил, ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, ХАБЭА-н сургагч багш Т. Түвшинзул “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ач холбогдол”, “Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт” сэдвийн дор явууллаа.