ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ӨВЛИЙН ТӨГСӨЛТ БОЛЛОО.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь 2021-2022 оны өвлийн төгсөлтөө зохион байгуулж, төгсөгчдөдөө Мэргэжлийн боловсролын үнэмлэхийг нь гардууллаа.
Энэ өвлийн төгсөлтөөр бетон арматурчин, барилгын сантехникч, барилгын цахилгаанчин, гагнуурчин, автомашины засварчин, тогооч, үсчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан гэсэн 9 мэргэжлээр 156 төгсөгч мэргэжлийн боловсролын үнэмлэхээ гардан авлаа.
Түншлэгч аж ахуй нэгж байгууллага “Мөнх ундрам хүнс” ХХК, “Шинэ гэгээ ноёд” ХХК, “Мон сервис” ХХК-ны захирал, инженерүүд төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж манай төгсөгчдөд ажлын байрны урилга гардуулан өглөө.
Төгсөлтийн үйл ажиллагааг нээж сургуулийн захирал Ч.Лхагвасүрэн үг хэлэн төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.