БАГШ НАР АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш нар 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр судалгааны арга зүй, цахим хичээл бэлтгэх арга зүйн сургалтад хамрагдлаа.
Сургуулийн захирал Ч.Лхагвасүрэн /Судалгааны арга зүй/ сэдвээр, сургалтын менежер Б.Болдбаатар /SPSS, EXCEL програм ашиглан статистик мэдээлэл боловсруулах/ сэдвээр, цахим сургалтын агуулга төлөвлөлт, хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтан Р.Түвшинтөгс /Цахим хичээл бэлтгэх – Camtasia програм ашиглах/ сэдвээр тус тус сургалт явууллаа.