ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, СУРАЛЦАГЧИД “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЗАМ ТАЛБАЙН ЦАС МӨСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багш, суралцагчид Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс болон өөрийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цэвэрлэн хүлээлгэн өглөө.
Сургалтын үйл ажиллагаа танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, хичээлийн байр болон дотуур байрны гадна, дотор орчны суралцагчдад ээлтэй, эрсдэлгүй, аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн эзэмшлийн зам талбайн цас, мөсний цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.