БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖУУДЫН УДИРДЛАГА, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Мэргэжлийн боловсролын салбар 2022 оноос эхлэн БШУЯ-ны харьяанд шилжиж буйтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 2022.01.22-ны өдөр Дархан-уул аймгийн Политехник коллежуудын удирдлага, ажилтнуудтай сургалтын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сургалтын бодлогын талаар мэдээлэл өглөө. Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Доктор Ph.D, дэд профессор Ч.Лхагвасүрэн сургуулийнхаа товч танилцуулгыг хийлээ. Мөн Дархан-уул аймгийн Политехник коллежуудын захирал, удирдлагууд ажлын хэсэгт сургуулийнхаа товч танилцуулгыг хийлээ. Уулзалтын үеэр Боловсролын багц хууль болон Мэргэжлийн боловсролын тухай хуулийн шинэчлэлттэй холбоотой мэдээлэл өгч, боловсролын салбарт баримтлах төрийн бодлогоос танилцууллаа. Мөн политехник коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70 гаруй хувьтай байдаг, мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалт, сургалтын орчны шинэчлэл сайн хийгдсэнийг онцлон тэмдэглэлээ.